"Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр-2019" мэргэшүүлэх сургалт болж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-03-22 23:57:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн газар хамтран хөдөлмөр эрхлэлтийн салбарын мэргэжилтний чадавх бэхжүүлэх "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр-2019" мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль", "Хөдөлмөрийн эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ", "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд"-ийг сурталчлан, хэрэгжилтийг хэлэлцэж буй гэнэ. Уг сургалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтнүүд, сумдын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамран чадавхжиж байгаа юм. Сургалтыг гуравдугаар сарын 18-29-ний өдөр Говь-Алтайн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт зохион байгуулж  байна. 


Холбоотой мэдээ