АНУ-д ОХУ анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-22 10:18:09

МОСКВА. /ВВС/. Мягмар гарагт хамтран гаргасан дүрэмтэй АНУ санал нийлэхгүй бол Сирийн гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа талуудтай бид дангаараа тэмцэх болно гэж ОХУ мэдэгдсэн байна.

Уг дүрэмтэй санал нэгдэлгүй хойшлуулж байгаа нь байж боломгүй асуудал юм гэж ОХУ-ын генерал мэдэгдээд, яаралтай уулзалт хийхийг санал болгожээ. Гэвч түүний уриалгаас АНУ татгалзаж, уг асуудлыг аль хэдийн оновчтой арга замаар зохицуулж байгаа гэж мэдэгдсэн байна.

Хоёрдугаар сарын 27-ноос Сирид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш тус улсад хүчирхийлэл эрчимтэй буурсан билээ. Гэвч гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин бие биенээ буруушаасаар байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг үзүүлэх агаарын цохилтын ажиллагаа бараг зорилгодоо хүрсэн гэж ОХУ мэдэгдээд, өнгөрсөн долоо хоногоос эхэлж хүчнийхээ дийлэнхийг Сириэс эргүүлэн татжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ