Алба хаагчид БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 13:48:48

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцах гэрээнд гарын үсэг зурлаа.


ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг алба хаагчидтай уулзан баяр хүргээд, сурах хугацаандаа сахилга баттай, албаныхаа нэр хүндийг өргөн, идэвх чармайлт гаргаж суралцахыг чиглэл болгожээ.


Алба хаагчид цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо тоног төхөөрөмжийн дэмжлэг гэсэн найман төрөл мэргэжлээр суралцах юм.


 

Холбоотой мэдээ