Үндэсний лигийн дэд хэсгийн тэмцээн дуусаж Багануур баг тэргүүллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-15 13:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах 21 аймгийн лигийн тэмцээний дэд хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Увс нуур баг тоглолтын эхнээс илүүрхсээр Өмнөговь аймгийн багийг 74:60-аар хожиж лигийн анхны хүрэл медаль хүртэв.


Харин аваргын цувралын шийдвэрлэх гурав дахь тоглолтод Багануур баг 114:100-аар хожлоо. Тэд плей-оффд нэг ч ялагдалгүй аварга боловХарин Сэлэнгэ аймгийн баг мөнгөн медалийн эзэд болсон юм. 


Мөн шигшээ тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч"-оор аваргын цувралын сүүлийн тоглолтдоо 37 оноог авч багтаа хожил авчирсан А.Бямбадорж шалгарлаа.


Тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Б.Үүрдсайхан тодорсон бол Үндэсний лигийн 2018-2019 оны улирлын дэд хэсгийн "Билэгдэлийн баг"-ийн таван гишүүний “Шилдэг холбон тоглогч”-оор Д.Тогтохбаяр /Увс Нуур/, Шилдэг хамгаалан тоглогч”-оор Т.Билгүүн /Өмнөговь/, “Шилдэг довтлон тоглогч”-оор Б.Баатаржав /Сэлэнгэ/, “Шилдэг хүчний тоглогч”-оор Б.Жанчив-Од /Багануур/, Шилдэг төвийн тоглогч”-оор Ө.Мөнхбаяр /Увс Нуур/ нар нэрлэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ