Баян-Өндөр сум 10 өрхөд хашаа олгож газрын гэрчилгээг нь гардуулав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-04-16 13:18:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар энэ жил зорилтот бүлгийн 55 өрхөд газар олгож хашаажуулахаар болсон. Үүний хүрээнд тус сум  ХХҮГ-аас  хэрэгжүүлдэг “Зорилтот бүлгийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн 10 өрхийг хашаажуулж  газрын гэрчилгээг нь гардуулан өглөө.

Ингэхдээ Яргуйт багийн Хөтлийн хэсэгт шинээр суурьшлын бүс үүсгэн 10 өрхөд газар олгож мөн “Монгол ногоо” төсөлд хамруулан хүнсний ногоо тариалах боломжоор хангаж өгсөн байна. Тодруулбал, Монгол ногоо төсөлд хамрагдсанаар хүнсний ногооны үр үрсэлгээ, багаж тоног төхөөрөмжийг дээрх айлд үнэ төлбөргүй өгөхийн зэрэгцээ таван хүлэмжийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ.

Цаашид дэд бүтэц, худаг, нийтийн тээвэр, цахилгаан, эрчим хүчний асуудлыг нь шийдэх гэнэ.

 

Холбоотой мэдээ