УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 08:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тодруулбал, 09.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаж, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх бол 12.00 цагийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тогтоолын төслийг хэлэлцэх юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэнэ. Байнгын хороо Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээний төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Элчин сайд эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ