Засгийн газар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-23 10:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлж, 26 асуудал хэлэлцэнэ.


Хуралдаанаар УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Мөн Монгол, Хятадын хамтарсан компани байгуулах тухай, “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөр батлах тухай, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК, Хөгжлийн банкны талаар, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах “Эдийн засаг, хамтын ажиллагааны хэлэлцээр”, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан хөгжсөний 60 жилийн ойн талаар хэлэлцэх юм.


Түүнчлэн Эрчим хүчний сайд, Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнг сонсож, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгын зураг төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ