Орон нутгийг зорих зорчигчдыг цагаа тооцоолохыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-24 14:47:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу маргааш цагаа тооцоолж зорчихыг Автотээврийн үндэсний төв анхааруулж байна.


Энэ өдөр нийслэлд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт" зохион байгуулахтай холбогдуулан 07:00-09:30 цагт автозам, замын байгууламжийг бүрэн хаах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Үүний дагуу  Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэл буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30-10:00 цагийн хооронд хуваарийн дагуу улс, хот хоорондын чиглэлд үйлчлэх автобус 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөхөөр зохицуулсныг санууллаа.

Холбоотой мэдээ