Ким Жөн Ун, В.Путин нарын яриа хэлэлцээ цаг гаруй үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 13:36:45

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Владивосток хотод дээд хэмжээний уулзалтад урьсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлжээ.


Түүнчлэн тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүнээр улиран сонгогдсонд нь В.Путинд баяр хүргэсэн байна.


Хоёр улсын удирдагчдын ганцаарчилсан уулзалт цаг гаруй хугацаанд үргэлжилж байна. Яриа хэлэлцээ орон нутгийн цагаар 14:10 цагт эхэлжээ. Хоёр улсын удирдагчдын ганцаарчилсан уулзалтыг 50 минутын хугацаанд явуулахаар төлөвлөсөн байжээ. 


Путин, Ким нар анх удаа уулзаж байгаа юм. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ.

Холбоотой мэдээ