KCNA: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт найрсаг, дулаан уур амьсгалтай болсон

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 10:57:23

ПЁНЬЯН. /KCNA/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын уулзалт найрсаг, дулаан уур амьсгалтай болсон хэмээн БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


“Хүндэт удирдагч Ким Жөн Уныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин халуун дотноор угтан авсан. Ганцаарчилсан яриа хэлэлцээний үеэр хоёр улсын удирдагчид найрсаг, халуун дулаан уур амьгалд үр дүнтэй яриа өрнүүлсэн. Яриа хэлэлцээ урт хугацаанд үргэлжилж, илэн далангүй болсон. Энэхүү уулзалт болон яриа хэлэлцээ нь хоёр улсын эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үе юм гэдгийг хоёр улсын удирдагчид санал нэгтэй үнэлсэн” хэмээн “Rodong Sinmun” сонины нийтлэлд дурджээ.


В.Путин, Ким Жөн Ун нарын яриа хэлэлцээ өнгөрсөн пүрэв гарагт Владивосток хотын Русский аралд болсон юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь В.Путин, Ким Жөн Ун нарын анхны уулзалт байсан юм. 

Холбоотой мэдээ