Д.Трамп Японы шинэ эзэн хаанд баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-01 12:46:02

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар Японы шинэ эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нарт баяр хүргэсэн байна.


Д.Трампын мэдэгдэлд, “Хоёр орны найрамдлын бат бөх хэлхээ холбоог сэргээх болно” хэмээн тэмдэглэсэн байжээ. Эзэн хаан Нарүхито өнөөдөр хаан сэнтийд заларснаар “үзэсгэлэн төгөлдөр эв нэгдэл” хэмээх утгатай Рэйвагийн эрин эхэлж байгаа юм.   


АНУ-ын Ерөнхийлөгч, гэргийн хамтаар тавдугаар сарын 25-28-нд Япон улсад айлчилж, эзэн хаан Нарүхитогийн урилгаар тус улсад айлчилсан анхны хүндэт зочид болох төлөвтэй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ