Монголын залуу балетчид найман медальтай ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотод дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны хооронд “Орос-Япон Евро Азийн” балетын анхдугаар тэмцээн боллоо. Уг тэмцээнд оролцсон Монголын балетчид найман медаль хүртсэн байна.
Энэхүү тэмцээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид оролцож, сонгодог бүжгийн төрөлд балетчин Д.Даваадорж, Б.Марал нар алтан медаль, Х.Галтулга мөнгө, үндэсний бүжгийн төрөлд Х.Галтулга, Б.Мөнхжин нар мөнгөн медаль хүртлээ.
Мөн Монгол Улсын консерваторын сурагч н.Энхжин, н.Лхагвасүрэн, н.Долоонням алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.