Ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд зөвлөгөөн хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-10 22:11:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, ГХБХБГ хамтран орон нутгийн ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудын зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн дэд бүтцийн салбарын "Шим ус" ОНӨТҮГ, нэг, хоёрдугаар дулааны станц, "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК зэрэг 10 гаруй байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Энэ үеэр барилга байгууламжийн чанарыг сайжруулахад хангагч, хянагч байгууллагуудын  үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 317 дугаар тогтоолоор улсын комиссын бүрэлдэхүүнд  орж улмаар барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдийн саналыг сонслоо.  

Цаашид хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, улмаар барилга байгууламжийн техникийн явцын хяналтыг стандартын дагуу чанартай хийх зэрэгт анхаарч ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Ховд аймгийн барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 10 гаруй удаа хуралдаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж ажилласан бөгөөд өргөтгөсөн хурал, зөвлөгөөнийг он гарснаар ийнхүү анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.  

Холбоотой мэдээ