Дөрвөн компанийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат
компанийн 97.566.483 төгрөгийн үнийн дүн бүхий 244.760 ширхэг
хувьцаа арилжив.
Арилжааны явцад 4
хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс"
болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" болон "Жинст
Увс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.59 хувиар буурч,
20191.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.365.061.491.754.36
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
17 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
21 цаг