“Берлиний агаарын гүүрийн түүхээс” бүжгэн жүжгийг үнэ төлбөргүй тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний агаарын гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяагийн санаачилгаар “Берлиний агаарын гүүрийн түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төсөл хэрэгжүүлж байна.
Төсөлд Монголын Урлагийн зөвлөл, Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ, Монгол Улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яам, ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, түнш сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сан дэмжлэг үзүүлжээ.
Маргааш Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох “Берлиний агаарын гүүрийн түүхээс” бүжгэн жүжгийг ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компанийн уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-ын төрийн соёрхолт Фолкер Айзенах найруулан дэглэжээ. Улаанбаатар хотын ЕБС болон СУИС-ийн "Бадмаараг" ахлах сургуулийн 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалт дуусгаад энэ жүжигт тоглож байна. 1948-1949 оны хүйтэн дайны үед барууны холбоотнууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан түүхэн үйл явдлыг энэ жүжигт өгүүлжээ. “Берлиний агаарын гүүрийн түүхээс” бүжгэн жүжиг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй тоглоно.