Зах, худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-18 11:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар марафон" зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдөр Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 7:00-17:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Тиймээс нийслэлд дэх томоохон зах, худалдааны төвүүд амрах юм.


Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах аж.

Холбоотой мэдээ