Баянзүрх дүүргийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-29 13:15:31

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр "Ардчиллын өргөө"-нд эхэллээ.

Зөвлөлгөөнд тус дүүргийн АН-ын 28 үүрийн дарга, АН-ын гишүүд дэмжигчид оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна. Мөн АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулж, холбогдох асуултад хариулт өгч байгаа бол АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "Ардчилсан засаглалын бүтээн байгуулалт" илтгэлээ танилцуулах юм. Түүнчлэн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд зөвлөлгөөнд оролцох байгаа аж.

Сонгуулийн тухай хууль болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд хийсэн ажлуудын талаар мэдээлэл өгөх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ