Обамагийн гэр бүл “Spotify” компанитай гэрээ байгуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-07 12:30:15

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар хөгжмийн стриминг үйлчилгээний “Spotify” компанитай цуврал подкаст хийх гэрээ байгуулсан байна.


Обамагийн гэр бүлийн “Higher Ground” компани “Spotify” компанитай олон жилийн түншлэлийн гэрээ байгуулсан талаараа пүрэв гарагт олон нийтэд мэдэгджээ. Гэрээний дагуу тэд дэлхий дахинд зориулсан подкастуудыг хийх аж. Higher Ground” компанийг 2018 онд үүсгэн байгуулсан Обамагийнхан баримтат болон цуврал кино хийх гэрээг “Netflix” компанитай байгуулсан юм.


Higher Ground”, Spotify” компанийн хамтарсан мэдэгдэлд, цуврал подкастууд үр бүтээлтэй яриа хэлэлцээг өрнүүлж, хүмүүсийг инээмсэглүүлж, тунгаан бодуулж, бие биетэйгээ улам дотносох боломжийг олгох болно хэмээн тэмдэглэсэн хэдий ч хэзээ олны хүртээл болох талаар дурдаагүй байжээ.


Дэлхийн хөгжмийн стриминг үйлчилгээний тэргүүлэгч “Spotify”-ын сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 217 сая давдаг бөгөөд сүүлийн үед подкастын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх болжээ.


Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын өөр нэгэн улс төрчийн гэр бүл контент бүтээнэ гэдгээ олон нийтэд мэдэгдсэн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Хиллари Клинтон, түүний охин Челси нар байсан юм. Тэд эмэгтэйчүүдийн тухай контент хийхэд голчлон анхаарахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ