Энэтхэгийн ойн сан нэмэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-07 14:51:52

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. “Манай улсын ойн сан сүүлийн таван жилийн хугацаанд нэг хувиар нэмэгдсэн байна. Ирэх таван жилийн дотор дахин ийм үр дүнд хүрэх боломжтой” гэж Энэтхэгийн Байгаль орчны сайд Пракаш Жавадекар пүрэв гарагт мэдэгдсэн байна.


“Ард иргэдийн оролцоотойгоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд хүмүүсийг зулзаган мод тарихыг уриалж байна. Хүний насан туршдаа амьсгалдаг хүчилтөрөгчийн хэмжээнээс үзвэл бид бүгд наад зах нь 10 мод тарих хэрэгтэй” гэж П.Жавадекар сэтгүүлчдэд мэдээлжээ.


Урьд нь Байгаль орчны яам Байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан хүн бүрийг мод тарихыг уриалж, тарьсан модтойгоо авхуулсан зургаа нийгмийн сүлжээндээ байршуулах “Зулзаган модтой зургаа авхуулцгаая” кампанит ажлыг өрнүүлж байжээ. 

Холбоотой мэдээ