Терроризмтой тэмцэх дээд хэмжээний бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-10 08:50:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах" дээд хэмжээний бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд болно.


Тус бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран зохион байгуулах юм. Бага хурлаар терроризм, хүчирхийллээс урдчилан сэргийлэх, үүнд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулах замаар итгэлцэл бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулахад залуус, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах талаар хэлэлцэх юм.


Энэ удаагийн хурал нь дөрөв дэх удаагийн дээд түвшний бага хурал бөгөөд өмнө нь Душанбе, Сөүл, Ташкент зэрэг хотод болж байжээ.

Холбоотой мэдээ