"Цэнгэл транс" компани Өлгий-Алматы чиглэлд зорчигч тээвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-12 23:15:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Цэнгэл транс" компани Өлгий хотоос Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хот чиглэлд том оврын унтлагын автобусаар энэ сарын 15-наас эхлэн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

"Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Алматы чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Манай улс болон Казахстаны талаас холбогдох зөвшөөрлөө өнгөрсөн дөрөвдүгээр сард авсан. ОХУ-аас дамжин өнгөрөх зөвшөөрлөө өнгөрсөн долоо хоногт олголоо. Автобус долоо хоногийн лхагва, бямба гарагт тогтмол явна. Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан бөгөөд иргэд тасалбараа тухайн байгууллагын тасалбар түгээх газраар бичүүлэх боломжтой" хэмээн тус компанийн захирал А.Асылбек хэллээ.

"Цэнгэл транс"  компани нь 2014 оноос Улаанбаатар-Өлгий, 2016 оноос Өлгий-Нур-Султан чиглэлд улс болон хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ