Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа өргөжлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-13 12:22:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас 2019 оныг "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, хуучнаар "Нутгийн зах"-ын байранд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд одоогоор Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шуудан үйлчилгээний газар гэх мэт 15 байгууллагын төлөөлөл иргэдэд өөрсдийн чиглэл чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Ийнхүү иргэдийн хувьд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэн хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбар захиалах, цахилгаан, эрчим хүчний төлбөр төлөх, банкны үйлчилгээ авах зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 140 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай, тав тухтай орчинд хүлээн авах боломж бүрдлээ. 

Холбоотой мэдээ