Шилдэг аймгийн шагналаа энэ сарын 19-нд гардаж авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг 2018 оны ажлаараа Монгол Улсын шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан байна. Энэхүү шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-нд Улаангом хотноо болох гэж байна.
Увс аймаг 2018 оны ажлаараа Монгол Улсын шилдэг аймаг болоход Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын гаргасан амжилт багагүй нөлөөлсөн аж. Тухайлбал, өнгөрсөн онд аймгийн Эрүүл мэндийн газар улсад
1-р байр, Статистикийн
хэлтэс 1-р байр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хоёр жил дараалан 2-р байр, Нийгмийн даатгалын хэлтэс 3-р байр, Хөдөлмөр, халамж,
үйлчилгээний газар 3-р
байр тус тус эзэлсэн байна. Үүнээс гадна аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори улсад 10 дахь жилдээ
тасралтгүй 1-р байр эзэлсэн амжилтыг гаргаад
байна.