Чөлөөт бөхийн шигшээ баг тивийнхээ шигшээтэй анх удаа халз барилдана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-14 11:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран “Stars of Asia” чөлөөт бөхийн тэмцээнийг долдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Тус анхдугаар уулзалт тэмцээнд Ази тивийн шилдэг бөхчүүдээс бүрдсэн шигшээ баг, Монголын Улсын шигшээ багтай нийслэлийн Сүхбаатарын талбайд халз барилдахаар болжээ. Шилдгүүдийн халз барилдаан эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жинд болно.

Холбоотой мэдээ