Багийн Засаг дарга нар унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-15 19:11:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу багийн Засаг дарга нарыг унаажуулах ажил үргэлжилсээр байна.

Өнгөрсөн оны 6-р сард аймгийн 93 багийн Засаг дарга болон хөдөөгийн 65 багийн эмч нарын албан хэрэгцээнд зориулан мотоцикл олгосон. Энэ удаа 13 багийн Засаг даргад мотоцикл хүлээлгэн өглөө.

Багийн Засаг дарга нарын хувьд энэ сарын 12-14-ны өдөр Хилийн 0245-р ангид цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсан юм.

Холбоотой мэдээ