Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-25 07:44:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан Улаанбаатар хотноо өчигдөр буюу энэ сарын 24-нд эхэллээ.



Тус комиссын Монголын хэсгийн дарга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Болгар Улсын Эдийн засгийн сайд, комиссын Болгарын талын дарга Эмил Караниколовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй,  соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар санал солилцлоо. 



Засгийн газар хоорондын комиссын хурал өнөөдөр дуусах юм. Хурлын дараа буюу энэ сарын 26-нд Монгол, Болгарын бизнес форум МҮХАҮТ-д болно. Болгарын талаас хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэлийн 10 орчим төлөөлөл уг форумд оролцох аж.

Холбоотой мэдээ