Энэтхэг, Монгол цөмийн болон бусад асуудлаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 15:57:24

ШИНЭ-ДЕЛИ. /Thehindu/.  Умард Солонгосын цөмийн асуудал нь Монголын хувьд сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг бөгөөд энэ талаар Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хэлэлцэнэ гэж дипломат эх сурвалж “The Hindu” сонинд мэдээлсэн байна. Ц.Энхтүвшин энэ сарын 5-9-нд Энэтхэгт айлчлал хийх ажээ.

Цөмийн заналхийллээс гадна, олон улсын мөргөлдөөний халуун цэгт ажиллах болон хилийн хэв журам сахиулах хүчнийг бэлтгэх, сургалт явуулах талаар талууд хэлэлцэнэ.

“Умард Солонгос болон Өрнөдийн орнууд хоорондын сөргөлдөөн нь Монголын бүс нутгийн хөршийн бодлогод цочмог өөрчлөлт үүсгэсэн бөгөөд энэ асуудлаар олон улс зөвшилцөлд хүрэх нь Азийн бүх улс орны эрх ашигт нийцэж байгаа билээ. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй” гэж эх сурвалж мэдэгджээ.

Энэтхэг болон Монголын ҮАБЗ-ийн түвшний хэлэлцээ бараг сарын өмнөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 25-нд Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Энэтхэгт хийх айлчлалын үеэр талууд уг асуудлыг лавшлууран хэлэлцэнэ. Монгол энэ сард хийх айлчлал, дипломат үйл ажиллагаагаараа дамжуулан стратегийн яриа хэлцээ хийж, Монголд нэг тэрбум долларын зээлийн шугам нээнэ гэсэн Энэтхэгийн амлалтыг хэрэгжүүлэх явцыг хурдасгах зорилготой байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ