“Монгол омогшил” олны талархлыг хүлээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:53:11

“Монгол омогшил” бол Сүхбаатар аймгийн Жаахан шарга хөгжимт жүжгийн театрын дэргэдэх “Торой банди” хамтлаг. Тус хамтлаг нь 2010 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд арга хэмжээний үеэр байгуулагджээ.

2016 оны 3 сарын 30-ны өдөр тэд хамтлагийнхаа 6 жилийн ойд зориулсан Монгол омогшил 2 дахь бие даасан тоглолтоо үзэгчдийн  хүртээл болголоо. Монгол омогшил тоглолт үзэгчдийн халуун алга ташилтан дунд бодлж өнгөрсөн.

2014 онд анхны тоглолтоо хийж байсан тэд ийнхүү 2 дахь тоглолтоо шинэ дүр төрх, шинэ өнгө аяс, шинэ дугаралттайгаар хүргэсэн юм. Монгол үндэсний хөгжим, хөөмий исгэрээ зэрэг  уламжлалт өв соёлоо хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах нь тэдний гол зорилго. Ардын дуу хөгжмөө орчин үеийн урлагтай хослуулан тоглодог. Мөн ардын богино болон уртын дууг өөрсдийн хэв маяг оруулан дуулдаг. Эдгээр нь үзэгч, сонсогчдын сонирхолыг ихээр татдаг юм.  Тоглолтын үеэр ч үзэгчид болон аймаг орон нутгийн удирдлагууд тэдэнд халуун баяр хүргэж, илүү их амжилтыг хүсч байлаа.

Одоогоор тус хамтлаг нь үндсэн 5 гишүүнтэй. Цаашид өөрсөдтэй нь ижил төстэй чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бусад аймгуудын хамтлагтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ