Сахилгын зөвлөгөөн зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-10 16:54:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 зөрчлөөр буюу 60 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2019 оны эхний хагас жилийн “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулж, энэ оны эхний хагас жилийн сахилга, хариуцлагын талаарх мэдээллийг алба хаагчдад танилцуулсан байна. Мөн алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсон цаашид сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын саналыг авчээ.

Байгууллагын соёл, ажлын үр дүн нь алба хаагчдын хувийн сахилга батаас эхэлнэ хэмээн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон үздэг байна. 

Холбоотой мэдээ