Дуу цахилгаантай усархаг аадар бороо орохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-20 21:40:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 20-нд Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа.

Дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох үеэр болзошгүй үер, аянга буух аюулаас сум аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, сумдын мэргэжлийн анги, техник хэрэгсэл ажилтан албан хаагчдын бэлэн байдлыг хангуулахыг анхааруулав.

Мөн ард иргэд цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг ханган, дуу цахилгаантай бороотой үед гар утас, цахилгаан хэрэгслийг тэжээлээс салгах, хол газар болон гудамж талбайд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ