”Mongolian sieger show-2019" тэмцээн ирэх бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 14:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь  Герман хоньч нохой сонирхогчдын холбоо /GSDAM/-ноос уламжлалт ”Mongolian sieger show-2019" тэмцээнийг ирэх бямба /08.24/ гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.


Энэ удаагийн тэмцээнд нас насны 100 гаруй Герман хоньч нохой оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбоо /МГХНХ/-ноос олон улсын дүрмийн дагуу зохион явуулж шилдгийг тодруулна.


Монгол дахь Герман хоньч нохой сонирхогчид, үржүүлэгчид, сургагч хөтлөгчид, салбар клуб болон Герман хоньч нохойг үйл ажиллагаандаа хамруулдаг байгууллагууд энэ тэмцээнд хамтран оролцоно.

Тус тэмцээний талаар МГХНХ-ны тэргүүн О.Соронзонболд хэлэхдээ: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд болох тус тэмцээнийг бид өндөр хяналт дор, сайн зохион байгуулахаар чармайн ажиллаж байна. Тэмцээнд оролцох нохдыг бүртгүүлэхдээ, дугаарлалт бүхий бичил чип, гарал үүслийн бичиг, мөн эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Эзэмшигч нь МГХНХ-ны гишүүн болсон байх гэсэн ерөнхий шаардлага тавина” гэлээ.

Холбоотой мэдээ