Монголын хүүхдийн спортын ээлжит YI наадам ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-26 16:52:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын ээлжит YI наадам 2019 оны есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотын есөн дүүрэгт спортын 34 төрлөөр 22 байршилд нэгэн зэрэг зохион байгуулна.

Зуны спортын төрөлд байт харваа, бадминтон, бокс, буудлага,  сагсан бөмбөг /3х3/, сагсан бөмбөг /5x5/, самбо бөх, таеквондо (ДТХ), футзал, волейбол, чөлөөт бөх, спортын гимнастик, хөнгөн атлетик, даам, хүндийн өргөлт, дугуй,  шатар, жүдо бөх, ширээний теннис зэрэг төрлөөр явагдах юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын төрлүүдэд хонхот бөмбөг, хөнгөн атлетик, жүдо, бочий зэрэг төрөл багтжээ.

Монголын хүүхдийн спортын наадам 1999 оноос эхлэн өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортоор хичээлүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх болон алдартай тамирчдын залгамж халааг бэлтгэх, эрүүл өрсөлдөх чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа зохион явуулж ирсэн уламжлалтай.

Холбоотой мэдээ