"Хайртай" аяны уран бүтээлчид Дархан хотноо ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-05 12:17:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Хайртай” аяныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан хотноо  энэ сарын 4-ны өдөр хүрэлцэн ирлээ. Тэднийг Дархан хотын билэг тэмдэг болсон "Дархан-50" цогцолборт аймаг орон нутгийн удирдлагууд, урлаг соёлын болон иргэдийн төлөөлөн халуун дотноор угтан авав.  

Үүний дараагаар  "Хурд" хамтлагийнхан болон "Хайртай" аяны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр "Хурд" хамтлагийн ахлагч, МУУГЗ Д.Ганбаяр “Нийгмийн сэтгэл зүй савлагаатай байгаа энэ цаг үед “Хурд” хамтлаг
нийт уран бүтээлчдээ төлөөлөн, соён гэгээрүүлэх ажил хийхийг зорьж монгол түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Аянаар дамжуулан хайрлах утга учир, монгол ёс заншил, өв уламжлалаа сэргээж, монгол үндэсний kонтент бий болгохоор зорьж яваагаа илэрхийлж байлаа.

Дархан хотод хоёр өдрийн турш ажиллах "Хайртай" аяны үндэсний контентын багийнхан хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор эцэг эхчүүдийн төлөөллийн дунд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан сургалтыг  зохион байгуулав. 
Сургалтаар эцэг, эхчүүд гэр бүлийн харилцаа, хандлага, сэтгэл ханамж, уламжлалт монгол ухаан, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, зөв төлөвшил зэрэг эeрэг арга ухааныг
ойлгуулахыг зорьжээ. Үүний дараагаар Дархан сумын 15 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд улс эх орны ирээдүйн төлөөлөл болсон өсвөр насны хөвгүүдтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтаар эх оронч үзэл, цаашилбал эр хүн байвал зохих олон шинж чанар, эх орноо хайрлах мөн чанарыг ухааруулсан сэдвийн хүрээнд өрнөлөө.
Уулзалтын төгсгөлд "Хайртай" аяныхан Дархан хотын өсвөрийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн аж. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 5-ны орой 19.00 цагт Найрамдал талбайд “Эх орны хийморь” цэнгүүнийг зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээ