Нийтлэлч Р.Энхбатад Гёте медаль гардуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-05 13:17:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн наймдугаар сарын 28-ны өдөр ХБНГУ-ын Ваймар хотноо Гёте медаль гардуулах ёслол болдог. Өнөө жил Гёте институт уг шагналыг  “Адмон” группийн ерөнхий захирал, нийтлэлч Р.Энхбат, Турк гаралтай Германы зохиолч Доган Акханлы, Ираны  кино найруулагч, зураач  Ширин Нешат нарт олгожээ.

Медалийг Гёте институтийн ерөнхийлөгч Клаус-Дийтер Леман гардуулсан бөгөөд шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлэхдээ,  “Нийгмийн бодит байдалд нөлөөлж төлөвшил, үл тоомсорлох, хэлэлцүүлэг өрнүүлэх,  мэдлэг хийгээд боловсрол нимгэн зэрэг  олон  түвэгтэй асуудал тулгарч, аюул заналхийлэл, хохирол учирч болох хэдий ч  энэ бүх эрсдэлийг үл хайхран хүчин зүтгэж буй Ширин Нешат, Доган Акханлы, Роозонгийн Энхбат нарыг Гёте медалиар шагнаж байна” хэмээн онцолсон байна.

Энэхүү медалийг Гёте институтийн олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог уламжлалтай аж.

Монголд нээлттэй, шүүмжлэлтэй, хариуцлагатай иргэний нийгэм бий болгохын төлөө тууштай ажиллаж буй хэвлэн нийтлэгч, номын худалдаа эрхлэгч, нийтлэлч Р.Энхбатын хүчин зүтгэлийг үнэлэн Гёте медалиар шагнах шийдвэр гаргасныг дурджээ. 

Холбоотой мэдээ