Екатеринбургийн ринг дээр тулалдсан Б.Чинзориг ялж, Х.Энхмандах хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-15 10:26:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж сонирхогчдын боксын ДАШТ-ий 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг БНХАУ-ын Шань Жунтай тулалдаж, илт илүүрхэн 5:0 /29:28,29:28,29:28,29:28,29:28/-ээр яллаа.


Харин 52 кг-ын жинд өрсөлдсөн манай боксчин ОУХМ Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновтой тулалдан илүү байж чадсан ч хажуугийн 5 шүүгчийн үнэлгээгээр 2:3 ( 28:29, 29:28, 28:29,28:29,30:27)-аар харамсалтай хожигдлоо. Манай боксчинд тав дахь шүүгч 30:27-гоор ялалт өгсөн нь Х.Энхмандах илүү байсныг нотолно.


Өнөөдөр үдээс хойш /09.15/ 57 кг-д Азийн аварга Э.Цэндбаатар Киргизийн Сейтек Уулу Мунарбектэй, маргааш /09.16/ 69 кг-д ОУХМ Г.Баярхүү рингэнд тус тус гарч тулалдана.

Холбоотой мэдээ