Страсбургийн яармагийн үеэр Франц хэлнээ орчуулсан "Монголын нууц товчоо" номыг танилцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-18 09:30:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-16-нд Францын Страсбург хотноо болсон 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцлоо.


Страсбургийн яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200 мянган гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн нийт 40,000 метр квадрат талбайд зохион байгуулагдснаараа онцлогтой.


Яармагийн Монголын Соёлын өдрүүд болон Монголын соёлыг сурталчлах арга хэмжээний хүрээнд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчдийн язгуур урлагийн тоглолт, орчуулагч Г.Хишиг-Эрдэнийн франц хэлнээ орчуулсан “Монголын нууц товчоо” номын танилцуулгаас гадна монголын ноолуур, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ.


Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгсөн ажЭлчин сайд А.Баттөр жил бүр Страсбург хотноо зохион байгуулдаг Зул сарын яармагт мөн Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Страсбург хотын захиргаанд тавьжээ.

 

Холбоотой мэдээ