Алдагдсан эртний уран бүтээлийг гал тогоондоо өлгөсөн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-25 10:51:10

ПАРИС. /CNN/. Италийн зураач Чимабуэгийн алдагдсан уран бүтээл Парис хотоос холгүй оршдог тосгоны оршин суугчийн гал тогооны өрөөнөөс олджээ.


"13 дугаар зууны үеийн “Christ Mocked” нэртэй зураг ирэх сард болох дуудлага худалдаагаар 6 сая гаруй ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна" гэж уран зургийн мэргэжилтэн Жером Монткукиль мэдээлсэн байна.


Компьене тосгоны оршин суугч нэгэн настай эмэгтэй уг ховор урлагийн бүтээлийг гал тогооны өрөөндөө хадгалж байсан бөгөөд 25.8x20.3 сантиметр хэмжээтэй зургийг хаанаас гаралтайг огт мэддэггүй байжээ.


"Италийн уран бүтээлчийн зураг мөн эсэхийг тогтооход нэг их цаг ороогүй. Бид түүний зургуудыг маш сайн мэднэ" гэж Ж.Монткукиль “CNN” сувагт мэдээлжээ.


Чимабуэ нь зураач Ченни ди Пепогийн нууц нэр бөгөөд 1240-өөд оны үед Флоренц хотод төрсөн тэрбээр Сэргэн мандалтын өмнөх үеийн агуу уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог байна. 

Холбоотой мэдээ