Өсвөрийн жүдочид ДАШТ-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-25 11:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алматы хотноо өнөөдөр эхэлнэ.


Есдүгээр сарын 25-29-нд болох энэ удаагийн тэмцээнд манай улсын өсвөрийн жүдочид хүчээ үзэх бөгөөд өнөөдөр Монголын 6 тамирчин татамид гарч ур чадвараа сорин барилдана.


Ташрамд сонирхуулахад, 2019 оны өсвөрийн жүдочдын УАШТ-ийг гавьяат тамирчин, олимпын мөнгөн мепальт Цэндийн Дамдингийн нэрэмжит болгон түүний төрсөн нутагт /Хэнтий аймаг/ нь зохион байгуулсан юм.  Жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ийг анх 1988 онд хөвгүүдийн төрлөөр зохион байгуулж эхэлсэн бол 1997 оноос охидын дунд АШТ-ийг явуулснаар хөвгүүд 32, охидын 23 дахь удаагаа улсын шилдгүүдээ тодруулсан билээ. Харин багийн аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос буюу 8 дахь удаагаа зохион байгууллаа. Тус тэмцээний жин тус бүрийн аваргууд дэлхийн дэвжээнд өрсөлдөх юм. 

Холбоотой мэдээ