Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-08 07:36:54

ТОКИО. /NHK/. Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцэхээр Вашингтон хотноо энэ долоо хоногт уулзана.


БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдээлснээр, гурван талын хэлэлцээгээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах хийгээд Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд хамтран ажиллахад голчлон анхаарах төлөвтэй байгаа ажээ.


Уг уулзалтад Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал эрхэлсэн газрын дарга Шигэки Такизаки, БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун, БНСУ-ын Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгч И Ду Хун нар оролцоно.


АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Шведэд ажлын түвшний хэлэлцээ хийсний дараа дээрх уулзалтыг товложээ. Стокхолм хотод болсон хоёр талын хэлэлцээ амжилтгүй болсон гэж БНАСАУ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.


Японы Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Засгийн газар АНУ-БНАСАУ-ыг хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэжээ. 

Холбоотой мэдээ