Үхань хотод Монгол Улсын Төрийн далбаа мандлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-18 13:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үхань хотноо дэлхийн цэргийн VII спортын наадамд оролцож байгаа Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол өнөөдөр /2019.10.17/ тус наадмын тамирчдын хотхонд боллоо.


Цэргийн энэ удаагийн наадамд 58 орны 490 тамирчин өрсөлдөхөөр ирээд байна. Энэхүү наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харъяа "Алдар" спорт хорооны баг тамирчид гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Монгол Улсын нийт 112 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг тамирчдыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг ахалж байна.

Дэлхийн цэргийн VII наадам тоглолтын жүдо бөхийн тэмцээн 10 дугаар сарын 19-21-нд болох бөгөөд 57 орны эмэгтэй, эрэгтэй нийт 384 тамирчин долоон жингийн ангилалд 56 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Жүдо бөхийн төрөлд "Алдар" спорт хорооны тамирчид болох Э.Ариунболд (60 кг), Б.Эрхэмбаяр (66 кг), Н.Балжинням (73 кг), Г.Алтанбагана (90 кг), Б.Мөнх-Алдар (-100 кг), Х.Цогтгэрэл (+100 кг) эрэгтэйчүүдээ, Г.Наранцэцэг (48 кг), Э.Бадамгарав (52 кг) Б.Ганхайч (63 кг), Б.Хонгорзул (70 кг), Ш.Сэржмядаг (-78 кг) нар эмэгтэй жүдочдоо тус тус төлөөлөн хүчээ сорих юм. Дасгалжуулагчаар ОУХМ, хошууч П.Нямлхагва, ОУХМ, хошууч Д.Батсайхан нар ажиллана.

Холбоотой мэдээ