“Brexit”-н хугацааг хоёрдугаар сар хүртэл хойшлуулахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-21 08:25:41

ЛОНДОН. /TASS/. Европын Холбоотой “Салах” нөхцөлүүдийн тухай хэлэлцээрийг ирэх долоо хоногт парламентаараа батлуулах боломж нь бүтэлгүйтвэл “Brexit”-г 3 сараар хойшлуулах эрхийг Их Британид олгоход Европын Холбоо бэлэн байна. Энэ тухай “The Times” сонин дипломат эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.


Хугацааны хувьд ЕХ-ны эрх баригчид “Brexit”-г эрт хэрэгжүүлэх боломжтой байхаар зохицуулж, "салах" өдрийг 11 дүгээр сарын 1 юмуу 15 эсвэл 12 юмуу 1 дүгээр сард байхаар товлох аж. 


“The Times” сонины мэдээлснээр, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэлцээрийн дэмжлэгийг Нийтийн танхимаас авах эсэх нь тодорхой болох хүртэл ЕХ энэ талаарх шийдвэрээ гаргахгүй аж. Б.Жонсон ноцтой саад бэрхшээлтэй тулгарвал, тухайлбал “Brexit”-н асуудлаар дахин санал асуулга явуулахыг парламент үүрэг болговол Герман зэрэг ЕХ-ны зарим орон “Brexit”-г 6 дугаар сар юмуу ирэх он хүртэл илүү урт хугацаагаар хойшлуулахыг шаардах юм. 

Холбоотой мэдээ