Абу Дабигийн Их дуулга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-24 14:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо өнөөдөр /2019.10.25/ жүдо бөхийн “Абу Даби Их дуулга-2019” /Abu Dhabi Grand Slam 2019/ тэмцээн эхэлж байгаа бөгөөд 95 орны 553 тамирчин өрсөлдөнө.


“Токио-2020” олимпын эрхийн өндөр оноо авахын төлөө барилдах тус тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаан болно. Харин маргааш эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, бямба гарагт эмэгтэй 78, +78 кг, эрэгтэй 90, 100, +100 кг жингийн барилдаанууд үргэлжилнэ.

Монголын шигшээ багийн “Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалтад нөлөө үзүүлэх уг тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 жүдоч оролцож байна. Абу Дабигийн Их дуулгад хүчээ сорих Монгол Улсын шигшээ багийг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, М.Уранцэцэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг, 78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.

Эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч, ур чадвараа сорино.


Холбоотой мэдээ