Урлан бүтээхэд сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-26 07:29:08

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 28. Санчир гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр.


Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал:  Гал


Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.


Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ