Африкийн анхны тэрбумтан эмэгтэй ОХУ-д хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-28 13:40:34

СОЧИ. /TASS/. ОХУ-д өндөр технологийн салбарт ихээхэн нөөц бололцоо бий гэж үзэж байгаа бөгөөд тус салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа Анголын бизнес эрхлэгч, “Forbes” сэтгүүлийн хувилбараар Африкийн анхны тэрбумтан эмэгтэйгээр тодорсон Изабель душ Сантуш илэрхийлжээ. Энэ тухайгаа тэрбээр ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


Түүнчлэн тэрбээр ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлжээ. "Энэхүү чуулга уулзалт нь ОХУ болон Африкийн орнууд хооронд яриа хэлэлцээ хийх боломжийг бүрдүүлээд зогсохгүй Африкийн орнууд өөр хоорондоо тулгарч буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх боломжийг олгож байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

Холбоотой мэдээ