ШХАБ хамтын ажиллагааны шинэ хөтөлбөр батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-01 11:38:06

ТАШКЕНТ. /UzA/. Узбекистаны нийслэл Ташкент хотод баасан гарагт эхлэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хурлын үеэр олон талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ хувилбарыг батлахаар төлөвлөж байна гэж тус улсын үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.


ШХАБ байгуулагдсан цагаас хойш түүний гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж иржээ. Аюулгүй байдлын салбарын түншлэлийн хамт энэхүү хамтын ажиллагаа нь ШХАБ-ын хөгжлийн хоёр гол чиглэлийн нэг болсон байна. Тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар олон талт худалдаа-эдийн засгийн хөтөлбөрийг 2009 онд баталсан бөгөөд уг хөтөлбөр нь хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, богино, дунд, урт хугацааны зорилгыг тодорхойлжээ.


ШХАБ-ын гишүүн орнууд энэхүү баримт бичгийн шинэ бодит байдалтай уялдуулан хэд хэдэн удаа шинэчилсэн байна. 

Холбоотой мэдээ