Аль-Багдадигийн эгчийг гэр бүлийнх нь хамт баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-05 13:17:20

МОСКВА. /RIA Novosti/. Туркийн эрх баригчид “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакри аль-Багдидигийн том эгчийг гэр бүлийнх нь хамт баривчилсан гэж Америкийн Ассошиэйтед Пресс болон Их Британийн Рейтер агентлаг тус улсын нэрээ нууцлахыг хүссэн өндөр албан тушаалын түшмэдийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус агентлагуудын мэдээлснээр, 65 настай Расмия Авадыг даваа гарагийн орой Сирийн хойд нутагт орших Алеппо мужийн Азаз хотод баривчилсан байна. АП агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Авадыг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэж байгаа аж. Аль-Багдидигийн эгчийн хамт түүний нөхөр, таван хүүхэд болон бэрийг нь баривчилсан байна.


“Лалын улс”-ын толгойлогчийг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ