Сэлэнгэ аймаг хадлан тэжээлээ 104.1 хувиар давуулан бэлтгэжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-07 11:10:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн хэмжээнд хадлан бэлтгэх ажилд механикжсан салаа 45, хадлангийн бага оврын тракторын иж бүрдэл 450, ажиллах хүч 3200 ажиллажээ.

Аймгийн хэмжээнд энэ жил 142.1 мянган тн байгалийн хадлан, 37.9 мян.тн хүчит тэжээл, 9.4 мян.тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байсан байна. Өнөөдрийн байдлаар 157.7 мян.тн өвс, 4.5 мянган тн сүрэл, 10.3 мянган тн ногоон тэжээл, 26.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 6.6 мян.тн дарш, 8.0 мян.тн эрдэс тэжээл, 591 тн гар тэжээл бэлтгэжээ. Энэ нь мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 104.1 хувиар давуулан бэлтгэсэн ажээ.

Энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухайтогтоолийг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хүрээнд эдгээр эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд хийж гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ