"Дэлхий дахины эрдэм шинжилгээний зөвлөхүүдийн зөвлөл” байгуулав

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-11-07 12:19:33

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хамгийн нэр хүндтэй Цинхуа их сургуулийн Нийтийн удирдлагын коллеж энэ сарын 1-ний өдөр “Дэлхий дахины эрдэм шинжилгээний зөвлөхүүдийн зөвлөл” байгуулжээ.

Тус зөвлөлийн 11 улс, бүс нутгийн 34 эрдэмтэн судлаач, бизнесмэн, улс төрийн лидерүүдээс бүрдсэн бөгөөд тэдгээрийн дотор Хятадын хамгийн баян эрхмүүд буюу Алибаба группийн үүсгэн байгуулагч Жэк Ма, Tencent группийн үүсгэн байгуулагч Ма Хуа Төн зэрэг алдартан багтжээ.

Зөвлөлийн гишүүд нь Нийтийн удирдлагын сургалт, шинжлэх ухааны судалгааны ажил, үндэсний орчин үеийн засаглалын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн стратегийн зөвлөмжийг гаргах зорилготой аж.   

Хятадын Ардын банкны захирал асан Жоу Сяо Чуань уг зөвлөлийн Хятадын талын даргаар ажиллана. Мөн тэдгээрээс гадна 13-р сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дэд дарга, Хятадын ШУА-ийн дэд дарга Дин Жунли, 13-р сонгуулийн Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга, Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн тэргүүн Вань Ган, Цинхуа их сургуулийн захирал Чью Юн, Чикагогийн их сургуулийн захирал Роберт Зимер зэрэг хүн багтаж байгаа юм.   

АНУ-ын Apple компанийн захирал Т.Күүк өнгөрсөн сард тус сургуулийн Эдийн засаг, менежмэнтийн сургуулийн зөвлөхүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон. 

А.Анхбаяр

Холбоотой мэдээ