Рэнь Жэнфэй: “Huawei” тэргүүлэх байр суурийг эзэлж чадна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-11-08 10:59:31

БЭЭЖИН. /Sputnik/. “Манай компани АНУ-ын туслалцаагүйгээр тэргүүлэх байр суурийг эзэлж, бүтээгдэхүүнүүд, технологиудаа үйлдвэрлэж чадна” гэж “Huawei” компанийн гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэй “Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.


Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн үзэж, Америкийн компаниудтай тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хар жагсаалтад Huawei, ZTE” зэрэг Хятадын харилцаа холбооны 70 гаруй компанийг оруулсан юм.


Рэнь Жэнфэй “Huawei” компанитай эд анги, бүрдэл хэсгүүдийн худалдаа хийхийг АНУ-ын компаниудад уриалсан боловч тэднийг ийм шийдвэр гаргаагүй тохиолдолд ч манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ хэмээн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ