“Интернэйшнл дистрибьютер Монголиа-2019” “Мишээл экспо”-д үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Дэлхийн
чанарын өдрийг тохиолдуулан зохиож буй “Дэлхийн брэндүүдийг Монголд” уриатай “Интернэйшнл дистрибьютер Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд 2 дахь өдрөө
үргэлжилж байна.
Монгол дахь дэлхийн брэндүүдийн албан ёсны төлөөлөгч
компаниудын нэгдсэн экспо нь оюуны өмчийг хамгаалах, хуурамч барааны эсрэг тэмцэх, бараа,
бүтээгдэхүүний худалдааны маркетинг борлуулалт, үйлдвэрлэгчдийн оюуны өмчийг
худалдан авалтаар дамжуулан дэмжих зорилготой болж байна.
6 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын брэнд компаниудын төлөөллөөс гадна үзэсгэлэн энэ жилээс хүрээгээ тэлж, ОХУ, Энэтхэг, БНСУ, БНХАУ-аас компаниуд ирж оролцож байна.
Тодруулбал, Сибирийн
олон улсын гадаад харилцааны холбоо, Новосибирьск болон Эрхүү муж, ОХУ-ын Тува улс,
мөн БНХАУ-ын экспортлогч компаниуд, Энэтхэг улсын байгууллагууд оролцож байна.
Үзэсгэлэнд оролцогч гадаад, дотоодын төлөөлөгч нарт өнөөдөр манай Татварын
ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газраас гаалийн бүрдүүлэлт, татварын орчин, оюуны өмчийн эрхийг
хамгаалах талаар мэдээлэл хийж танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх,
ОХУ-ын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газрын дарга М.В.Васильев, зохион
байгуулагч “Мишээл экспо” ХХК-ийн удирдлага оролцлоо.
“Интернэйшнл дистрибьютер Монголиа-2019” үзэсгэлэн худалдаа ирэх даваа гарагийг дуустал
үргэлжилнэ.
Б.Болд